БНСУ Украин руу 20 тонн хүмүүнлэгийн тусламж илгээснээ мэдэгдлээ

БНСУ Украин руу 20 тонн хүмүүнлэгийн тусламж илгээснээ мэдэгдлээ

Өмнөд Солонгосын Засгийн газар мягмар гараг/2022.04.19/-т Украинд 20 тонн орчим хүмүүнлэгийн тусламж илгээсэн талаар тус улсын Гадаад хэргийн яам мэдээллээ. Өмнөд Солонгос Украинд нийт 30 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Үүний хүрээнд энэ удаагийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа аж.  

Тусламжид Украины хүсэлтийн дагуу автомат дефибриллятор, агааржуулах тоног төхөөрөмж, анхны тусламжийн иж бүрдэл зэрэг багтжээ. Цаашид нэмэлт дэмжлэг үзүүлэх талаар Засгийн газрын гишүүд хэлэлцэж байгаа аж.

Эх сурвалж: CNN