Дэлхийн хамгийн нарийхан тэнгэр баганадсан барилга ашиглалтад оржээ

Дэлхийн хамгийн нарийхан тэнгэр баганадсан барилга ашиглалтад оржээ

АНУ-ын Манхаттан хотод дэлхийн хамгийн нарийхан барилга ашиглалтад оржээ.

Тодруулбал, Нью-Йоркд байрлах Стейнвэй цамхгийн өргөний харьцаа 24:1 бөгөөд 1428 футын өндөртэй 84 давхар 60 айлын орон сууц аж. Тус цамхгийн хувьд барилгын архитекторууд гол зорилгоо "Нью-Йоркийн тэнгэр баганадсан цамхаг шинээр бий болгохын зэрэгцээ түүхэн үйл явдал бүтээх байсан" гэжээ. Барилгын хийц загварын хувьд огцом нарийсаж хүчирхэг илэрхийллийг гаргасан бөгөөд Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэн рүү харсан триплекс пентхаус дээд давхарт байрладаг аж.

Эх сурвалж: insider