ОХУ-ын цэргүүд Херсон боомт хотоос Украины нутаг дэвсгэрийн хамгаалалтын штабыг олсон талаар “Риа Новости” агентлаг мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр тус байгууламж нь сургууль бөгөөд сум, зэвсэг, эм тарианы хайрцгаар дүүрэн байсан гэжээ. Мөн Оросын цэргүүд сургуульд мина, тэсвэр бодис байгаа эсэхийг шалгаж бүх зэвсэг, сум хэрэгслийг устгасан байна.
Херсон хот нь хоёрдугаар сарын 24-нд Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа эзлэгдсэн анхны томоохон хот юм. Гэвч гуравдугаар сарын сүүлээр Пентагон Украины арми байлдааны ажиллагаа явуулж, Орос хотыг бүрэн хянахаа больсон гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Aljazeera