Р.Дагва: Хувийн хэвшлийнхэнтэй сайн найз нөхөд болно

Р.Дагва: Хувийн хэвшлийнхэнтэй сайн найз нөхөд болно

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн талаар НИТХ-ын дарга Р.Дагва байр сууриа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэхүндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийн явц, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхээр Хурлын дарга Р.Давгад өргөн барилаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хөрөнгө оруулалтын ажлын үр ашгийг ярих цаг болсон. Мөн урсгал зардлын үр өгөөжийг ч ярих нь зүйтэй. Хотын нийт төсвийн 70 орчим хувь нь урсгал зардалд зарцуулагддаг. Тиймээс анхаарах нь зүйтэй. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах санаачилга, эхлүүлж буй ажил цаг олжээ гэдгийг хэлмээр байна. Бид хувийн хэвшлийнхнийхээ оролцоотойгоор хотоо хөгжүүлэх ёстой” гэлээ.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг энэ сард нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэнэ. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө