Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнтэй холбоотой торгууль төлүүлэхээр иргэдийг хуурч, сошиал орчинд залилан хийх оролдлого гарчээ.
Иймд иргэд:
- Торгууль төлөх мэдээлэл, холбоосыг сайтар нягтлах
- Үл таних болон сэжигтэй холбоос дээр дарахгүй байх
- Банкны данс, картын мэдээлэл, нууц үгээ бусдад өгөхгүй байх
- Эргэлзээтэй тохиолдолд холбогдох байгууллагаас мэдээллийг тодруулсны дараа торгуулиа төлөх шаардлагатай гэв.
Иргэд мэдээллийн үнэн зөвийг нягталж, цахим залилангийн хохирогч болохоос сэргийлэхийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа.
