Эх орондоо хувь нэмрээ оруулах тэмүүлэлтэй залуусыг “Teach for Mongolia” хөтөлбөрт урьж байна

Эх орондоо хувь нэмрээ оруулах тэмүүлэлтэй залуусыг “Teach for Mongolia” хөтөлбөрт урьж байна

“Teach for Mongolia” хөтөлбөрийн тухай ОНЦЛОХ ТАВАН МЭДЭЭЛЭЛ

 Нэг. Хөтөлбөрийн тухай товчхон

Улс эх орныхоо хөгжил дэвшилд гар бие оролцон сайн сайхан ирээдүйг бүтээх тэмүүлэлтэй шинэ үеийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулж хоёр жил орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад багшаар ажиллах боломжоор хангана.

Тус хөтөлбөр нь дэлхийн 61 улсад хэрэгжиж байгаа “Teach for All” хөтөлбөрийн Монгол дахь салбар юм.

Хоёр. Хэн хамрагдах боломжтой вэ?

 Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй Монгол Улсын иргэн хөтөлбөрт өргөдлөө гаргах боломжтой (Энэ жил их сургуулийн төгсөх дамжааны оюутан хамрагдах боломжтой).

 Гурав. Хөтөлбөрт хамрагдахын давуу тал юу вэ?

 Монгол Улсын хөгжлийн гол хүчин зүйлийн нэг  болох Боловсролын салбар дахь тэгш бус байдлыг бууруулахад хувь нэмрээ бодитоор оруулах боломж бүрдэнэ.

Багшлах хугацаандаа багшийн хөрвөх хөтөлбөрт 100%-ийн тэтгэлэгт хамрагдаж хос бакалаврын зэрэгтэй болно.

Багшийн бакалаврын зэргээс гадна хувь хүний хөгжлийн хөтөлбөрүүдэд давхар хамрагдана.

Аймаг, орон нутагт амьдрах орон байраар үнэгүй хангагдаж, багшийн үндсэн цалингаар цалинжина.

Хоёр жилийн хөтөлбөрөө дуусгасны дараа Монгол Улсад магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой. Мөн олон улсын нэр хүнд бүхий их сургуулиудад тэтгэлгээр хамрагдах боломжтой.

Боловсролын салбарт хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзлэлтэй шинэ баг хамт олонтой үргэлжлүүлэн ажиллах боломжтой.

Дөрөв. Хэрхэн шалгаруулах вэ?

 Өргөдөл гаргасан хүмүүсийн эссэ болон бүртгэлийн мэдээлэл дээр үндэслэж эхний шалгаруулалтыг хийнэ.

Үүний дараа ярилцагын шалгаруулалтуудыг хийнэ.

Шалгарсан оролцогчид зуны эрчимжүүлсэн багшлах ур чадварын хөтөлбөрт хамрагдаж 2022 оны шинэ хичээлийн жилээс багшаар ажиллаж эхэлнэ. Энэ хугацаандаа багшийн болон хувь хүний хөгжлийн сургалтуудад цахимаар хамрагдана. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралтын үеэр дахин хамтарсан сургалт, арга хэмжээнүүдэд оролцоно.

Тав. Яаж бүртгүүлэх вэ?

 Материалыг 2022 оны тавдугаар сарын 1-н хүртэл хүлээн авна.

Бүртгүүлэх: https://www.teachformongolia.mn

 Хөтөлбөрийн тухай видео танилцуулга:
https://www.facebook.com/iKonNews/videos/683797206222669

Холбоо барих:

www.teachformongolia.mn | [email protected]