Украины Донецк, Луганск мужуудад ширүүн тулаан өрнөж байгаа талаар тус улсын албаныхан мэдээллээ. Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргын зөвлөх Олена Симоненко “сүүлийн 24 цагийн хугацаанд Донецк мужид дахин 42 суурин Оросын хяналтад орсон” гэжээ.
Мөн Луганск мужийн цэргийн захиргааны дарга Серхи Хайдай Оросын зэвсэгт хүчин Рубижне, Попасна, Новотошкивске хотууд руу гурван чиглэлд давшилж байна гэсэн байна. Түүнчлэн тэрбээр Луганскийн нутаг дэвсгэрийн 80 хувь нь Оросын мэдэлд орсон. Оросын арми сүүлийн хэдэн долоо хоногт Украины зүүн болон өмнөд хэсгийг эзлэхийн тулд илүү хүчин чармайлт гаргаж байгааг онцолжээ.
Эх сурвалж: Aljazeera