“Москва” хөлөг онгоц живсний улмаас багийн 1 гишүүн нас барж, 27 хүн сураггүй алга болсон гэж Оросын БХЯ мэдээлжээ

“Москва” хөлөг онгоц живсний улмаас багийн 1 гишүүн нас барж, 27 хүн сураггүй алга болсон гэж Оросын БХЯ мэдээлжээ

ОХУ-ын тэнгисийн флотын “Москва" хөлөг онгоц өнгөрсөн долоо хоногт Хар тэнгист живсний улмаас багийн нэг гишүүн нас барж, 27 хүн сураггүй алга болсон гэж Оросын Батлан ​​хамгаалах яам өнөөдөр /2022.04.23/ мэдэгджээ.

Үлдсэн 396 багийн гишүүдийг “Москва” хөлөг онгоцноос ойролцоох Хар тэнгисийн флотын хөлөг онгоц руу нүүлгэн шилжүүлж, Крымын Севастополь хот руу илгээсэн. Амиа алдсан багийн гишүүн И.Л.Вахрушев олон зуун цэргийн алба хаагчдаа аварсан гэж Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг мэдээлжээ. Сонирхуулахад, Украинчууд "Москва" онгоцыг Украины пуужинд оногдож, живсэн гэж мэдэгдсэн ч, ОХУ үүнийг үгүйсгэж, живсэн шалтгааныг галаас болсон гэж үзэж байгаа юм. Харин 4 дүгээр сарын 15-нд АНУ Украины мэдээллийг баталгаажуулж, Оросын байлдааны хөлөг онгоцыг Украины “Далай ван” хэмээх хоёр пуужин оносон гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө