Их Британийн "хорлон сүйтгэх бүлэг” Украинд ажиллаж байна гэж Оросын тал мэдэгджээ

Их Британийн "хорлон сүйтгэх бүлэг” Украинд ажиллаж байна гэж Оросын тал мэдэгджээ

Их Британийн “хорлон сүйтгэх мэргэжилтнүүд” баруун Львов мужид Украины армид тусалж байна гэж Оросын төрийн хэвлэлүүд мэдээлжээ.

“Риа Новости” агентлагийн мэдээлснээр, Их Британи “хорлон сүйтгэх мэргэжилтнүүд”-ээс бүрдсэн дор хаяж хоёр бүлэг буюу нийт 20 орчим хүнийг илгээсэн байна гэжээ. Оросын тагнуулын албаны эх сурвалж, “Эдгээр нь энгийн тусгай хүчнийхэн биш. Тэд Оросын хяналтад байгаа нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх бүлгүүдийн үйл ажиллагааг зохицуулах магадлалтай” гэжээ. Сонирхуулахад, Дэлхийн 2-р дайны үед байгуулагдсан тус бүлэг нь барьцааны хүмүүсийг олж авах, тагнуул хийх, терроризмтой тэмцэх зэрэг далд үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ алдартай ажээ. 

Эх сурвалж: BBC