НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ирэх долоо хоногт Орос, Украины удирдагчидтай уулзахаар болжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ирэх долоо хоногт Орос, Украины удирдагчидтай уулзахаар болжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ирэх долоо хоногт Орос, Украины удирдагчидтай уулзах гэж байгаа ажээ. 

Тодруулбал, тэрээр ирэх Мягмар гараг /2022.04.26/-т ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Москвад Гадаад хэргийн сайд С.Лавровтой ажлын уулзалт хийж, үдийн зоог барих аж. Харин дараа нь тэрээр айлчлалаа үргэлжлүүлэн, Пүрэв гараг /2022.04.28/-т Киев хотод очиж, Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Гадаад хэргийн сайд Д.Кулеба нартай уулзахаар төлөвлөжээ. 

Учир нь НҮБ-ын тэргүүнийг мөргөлдөөнд зуучлал үзүүлэхэд илүү идэвхтэй оролцохыг шаардаж байгаа юм.

Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш НҮБ-ын төлөөлөгчийн газраар дамжуулан В.Путин, В.Зеленский нарт илгээсэн захидалдаа, “Украинд энх тайвныг тогтоох яаралтай арга хэмжээ авах талаар хэлэлцэх”-ийг уриалсан байдаг. Учир нь Орос, Украин хоёр бол НҮБ-ыг үүсгэн байгуулагч орнууд юм.

Эх сурвалж: BBC