Японд зохиолчдыг бүтээлээ бичиж дуустал нь гаргадаггүй кафе нээгджээ

Японд зохиолчдыг бүтээлээ бичиж дуустал нь гаргадаггүй кафе нээгджээ

Япон улсын Токио хотын Коэнжи дүүрэгт зохиол бүтээл бичих гэж ирсэн зохиолчдыг зөвхөн хүлээн авч, зохиолоо дуусгахаас нааш гаргахгүй дүрэмтэй кафе нээгджээ.

Тодруулбал, "The Manuscript Writing Cafe" нэртэй тус кафед зохиолчид тусгай төлбөр төлөн өөрийн хийх ёстой бүтээлээ танилцуулж, зохиолоо дуусгахаас нааш гарахгүй байх дүрмийг мөрдөх аж. Харин кафен менежер үйлчлүүлэгчийн зан төлөвөөс хамааран S ба M гэх үйлчилгээ үзүүлэх бөгөөд S нь хатуу шахах бол M нь урамшуулал дэмжлэг урам авах арга юм. Хэрвээ кафен ажлын цагт багтаан зохиолоо бичиж дуусахгүй бол нэмэлтээр цаг тутам 500 йен төлнө гэжээ.