Одесса хотын дарга Х.Труханов Telegram дээр хийсэн мэдэгдэлдээ, “Оросын пуужингийн цохилтын улмаас тус боомт хотод нийт найман хүн амь үрэгдсэн” гэж мэдэгджээ.
Тэрээр, “Миний ар талд Оросын цэргүүдийн “бай” гэж нэрлэдэг зүйл бий. Тэд ямар нэг шалтгаанаар цэргийн объект гэж нэрлэдэг энгийн "нэгэн орон сууцны барилга”. Үүнд найман хүн нас барсан. Тэдний дунд гурван сартай хүүхэд байсан. Тэр хараахан амьдрал үзээгүй. Оросууд бол мангасууд, тамд шатаач” гэжээ.
Оросын цохилтод өртсөн орон сууцны барилгаас нийт 86 хүнийг нүүлгэн шилжүүлж, одоогоор нурангуудыг буулгах ажил үргэлжилж байгаа аж. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, цохилтын улмаас 18-20 хүн шархадсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN