Японы Хоккайдо арлын ойролцоо сураггүй болсон жуулчны завийг хайж байгаа талаар албаныхан мэдэгджээ.
Тодруулбал, өчигдөр “Казу 1” хөлөг онгоц 30 градусын өнцгөөр хазайж, живж эхэлсэн тул аюулын дохио явуулсны дараа ор сураггүй алга болж холбоо тасарсан байна. Тус хөлөг онгоцонд 26 хүн байсан бөгөөд хоёр хүүхэд, багийн хоёр гишүүн байсан аж. Одоогоор эрэн хайхаар таван эргүүлийн завь, хоёр нисдэг тэрэг илгээсэн бөгөөд Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний бие бүрэлдэхүүнийг дайчлан арган хүрээнд эрчимтэй хайж байна гэв.