"Оросын Донбасст хийсэн олон тооны довтолгоог Украин  амжилттай няцаасан" гэж Их Британийн БХЯ-наас мэдээлжээ

"Оросын Донбасст хийсэн олон тооны довтолгоог Украин амжилттай няцаасан" гэж Их Британийн БХЯ-наас мэдээлжээ

Их Британийн Батлан ​​хамгаалах яамны өнөөдөр /2022.04.24/ гаргасан тагнуулын мэдээнд “Украин энэ долоо хоногт Донбасс дахь байлдааны шугамын дагуу Оросын олон тооны дайралтыг няцаасан" гэж мэдээлжээ. 

Тодруулбал, Орос тодорхой хэмжээний ялалт байгуулсан хэдий ч Украины эсэргүүцэл бүх тэнхлэгт хүчтэй байж, ОХУ-ын хүчинд ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Харин Оросын "байлдааны үйл ажиллагаа”-нд Украины арми саад болж буй шалтгаан нь "Оросын ёс суртахуун муу, өмнөх довтолгооноос ангижрах, зэвсэглэх, шинээр зохион байгуулах хугацаа хязгаарлагдмал байна” гэж дүгнэжээ. 

Сонирхуулахад, өнгөрсөн баасан гараг /2022.04.22/-т Орос Украинд түрэмгийлэх гол зорилго нь Украины өмнөд хэсэг болон Донбассын зүүн бүс нутгийг “бүрэн хяналтандаа авах” гэж мэдэгдэж байв. Мөн Украины албаныхны мэдээлснээр Орос сүүлийн хэдэн долоо хоногт Донбасс дахь довтолгоогоо эрчимжүүлж, Донецк, Луганск мужуудад бараг өдөр бүр ширүүн тулаан болж байна гэсэн билээ. 

Эх сурвалж: CNN