Украины Ерөнхийлөгч В.Зеленский орон нутгийн цагаар Бямба гараг/2022.04.23/-т Киевийн метронд хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр Одесса хотод болсон халдлагыг төлөвлөж, үйлдсэн хүмүүсийг "новшнууд" гэж тодорхойлжээ.
Тэрээр, “дайн эхлэхэд нялх хүүхэд дөнгөж нэг сартай байсан” гэж хэлэхдээ В.Зеленский уурласан нь илт байжээ. Учир нь Одесса хотын орон сууцны барилга руу Оросууд цохилт өгөх үеэр 8 хүн амиа алдсаны дотор нэг эх, гурван сартай хүүхэд байсан талаар мэдээлж байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2022.04.24/ сэтгүүлчид болон бусад хүмүүс твиттер хуудаснаа эх үрсийн зургийг нийтэлж хүндэтгэл үзүүлжээ. Украины албаны сэтгүүлч М.Пецагийн хэлснээр эхийг Валерия гэдэг бөгөөд дөнгөж төрсөн хүүхдийг нь Кира гэдэг байжээ.
Эх сурвалж: BBC
Valeria was a new mother, her baby daughter Kira was just three month old. Russia took away their lives today when its rocket hit a residential building in Odesa.
— Myroslava Petsa (@myroslavapetsa) April 23, 2022
Valeria’s husband and Kira’s father Yuri posted these pictures of them. pic.twitter.com/pendbL6bi2