Эммануэл Макрон Францын ерөнхийлөгчийн сонгуульд ялж, дахин сонгогдлоо

Эммануэл Макрон Францын ерөнхийлөгчийн сонгуульд ялж, дахин сонгогдлоо

Энэ дөрөвдүгээр сарын 10-ны өдөр /2022.04.10/ Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат болж, урьдчилсан байдлаар тус сонгуульд Э.Макрон 28,6 хувийн санал авч тэргүүлж, харин өрсөлдөгч Марин Ле Пен 23,6 хувийн саналаар хоёрдугаарт бичигдээд байсан юм.

Тэгвэл өчигдөр /2022.04.24/ болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь үе шатанд Э.Макрон ялалт байгуулжээ. Саналын хуудасны 95 хувийг тоолсны дараах байдлаар Макрон 57, Ле Пэн 43 хувийн санал авсан байна. Эйфелийн цамхгийн дэргэд ялалтаа зарлаж хэлсэн үгэндээ Макрон хуваагдсан нийгмийг эвлэрүүлж, францчуудын нэгдэл нягтралыг хангахаа амлажээ.