Өнгөрөгч бямба гарагт буюу энэ дөрөвдүгээр сарын 23-ны өдөр /2022.04.23/ Нигери улсын Имо муж дахь газрын тос боловсруулах хууль бус үйлдвэр дэлбэрч 100 гаруй хүн амь насаа алдсан хэрэг гарчээ.
Тус улсын орон нутгийн захиргаанаас мэдээлснээр дэлбэрэлтийн улмаас амь насаа алдсан хохирогчдийн цогцос танигдахын аргагүй болтлоо шатсан байсан бөгөөд байгаль орчныг асар их бохирдуулсан гэв. Мөн дэлбэрэлт болох үеэр хулгайн үйлдвэрээс газрын тос авахаар хэд хэдэн том оврын автомашин дугаарлаад байсан тул ийм их хүн өртөж амиа алдсан гэж мэдээлжээ.
Эх сурвалж: reuters