150 мянган ам.долларын шагналын сантай "PUBG mobile" тэмцээнд Монголын баг түрүүллээ

150 мянган ам.долларын шагналын сантай "PUBG mobile" тэмцээнд Монголын баг түрүүллээ

Нийт 150 мянган ам.долларын шагналын сантай PMPL SA Spring 2022 буюу PUBG Мobile тоглоомын Өмнөд Азийн Мэргэжлийн Лиг 2022 тэмцээнд сар гаруй хугацааны турш Азийн шилдэг 20 баг хоорондоо өрсөлдсөн билээ.

Тэмцээнд Монгол Улсаас Stalwart Esports, Zeus clan буюу IHC Esports, 𝗦𝗘𝗔𝗟 E-Sports, SAVAGEeSPORTS гэсэн багууд оролцож бүсийн хүчтэй өрсөлдөгчид гэдгээ нотлон харуулсаар эцэст нь STALWART баг тэмцээний аварга боллоо.

Багийн бүрэлдэхүүн:

  • "skryyy" - Б.Билгүүтэй
  • "TOP" - А.Бүрэнбаяр
  • "pikA" - Э.Өнөболд - Багийн Ахлагч
  • "Аction" - Г.Сүхбат
  • "Senator" - Б.Жаргалсайхан - Дасгалжуулагч

Мөн эхний 10-н байрыг эзэлсэн багууд PMPL South Asia Championship Spring 2022 буюу Азийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Үүнд IHC Esports 4 дүгээр байранд, Seal Esports 7 дугаар байранд орсноор багтаж чадлаа. Харин SAVAGE eSPORTS багийн хувьд тэмцээний дараагийн улирлын PMPL SA Fall 2022 буюу намрын лигт өрсөлдөж Азийн аваргад орох эрхээ авах боломжтой аж.

Эх сурвалж: PUBG MOBILE South Asia Esports, liquipedia, mesa