АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нар Украинд гэнэтийн айлчлал хийжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нар Украинд гэнэтийн айлчлал хийжээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин нар өчигдөр /2022.04.24/ Киевт гэнэтийн айлчлал хийж, Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон тус улсын бусад албаны хүмүүстэй уулзсан нь ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш тус улсад айлчилсан АНУ-ын хамгийн өндөр түвшний албан тушаалтнууд болоод байна. 

А.Блинкен, Л.Остин нар Киев хотод байхдаа Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Гадаад хэргийн сайд Д.Кулеба, Батлан ​​хамгаалахын сайд О.Резников, Дотоод хэргийн сайд Д.Монастырский нартай 90 орчим минут үргэлжилсэн хоёр талын уулзалт хийсэн гэж Төрийн департаментын өндөр албан тушаалтан мэдэгджээ.

Тэд айлчлалынхаа үеэр АНУ-аас Украинд үзүүлж буй цэргийн тусламж, Украины цэргүүдийг сургаж буй сургалтын талаар, Жо Байдены засаг захиргаа Украиныг НАТО-гийн хүчин чадалтай системд шилжүүлэхэд туслах зорилгоор гадаадын цэргийн нэмэлт санхүүжилтээр 713 сая ам,долларын санхүүжилт олгохоор төлөвлөж байгаа талаар ярилцжээ. 

Эх сурвалж: CNN