ВИДЕО: Оросын Брянск муж дахь нефтийн агуулахад гал гарсан гэж ОХУ мэдэгджээ

ВИДЕО: Оросын Брянск муж дахь нефтийн агуулахад гал гарсан гэж ОХУ мэдэгджээ

“ОХУ-ын Брянск муж дахь нефтийн агуулахын түлшний саванд гал гарлаа” гэж ТАСС төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Брянск дахь Онцгой байдлын яам Москвагийн цагаар шөнийн 02.00 цагт гал гарсан тухай мэдээллийг хүлээн авч, аврах багийг ослын газар илгээсэн бөгөөд тэд галын нефтийн агуулахад гал гарч байгааг тогтоосон байна. Харин галын шалтгаан тодорхойгүй хэвээр байгаа аж. Сонирхуулахад, 4 дүгээр сарын 14-нд Оросын тал Украиныг хөрш Белгород муж дахь шатахууны агуулах руу нисдэг тэргээр дайрсан гэж Кремль буруутгаснаас хэдхэн хоногийн дараа Брянск мужид Украины нисдэг тэрэгний цохилтыг шалгаж байна гэж мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: CNN




Улаанбаатарт 24 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ