"Орос бүтэлгүйтэж, Украин амжилтанд хүрч байна" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ

"Орос бүтэлгүйтэж, Украин амжилтанд хүрч байна" гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар өчигдөр /2022.04.24/ Киевт гэнэтийн айлчлал хийж, Украины Ерөнхийлөгч В.Зеленский болон тус улсын бусад албаны хүмүүстэй уулзсан нь ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш тус улсад айлчилсан АНУ-ын хамгийн өндөр түвшний албан тушаалтнууд болоод байгаа юм

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнөөдөр /2022.04.25/ Польш-Украины хилийн ойролцоо хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр Орос Украинд бүтэлгүйтэж, Украин амжилтанд хүрч байна гэж мэдэгджээ. Тэрээр, “Орос улс Украины тусгаар тогтнолоо булаахыг зорьсон. Энэ нь бүтэлгүйтлээ. Тэд үүгээрээ цэргийн хүч, эдийн засгийнхаа хүчийг бататгахыг хичээсэн” гэжээ. Харин Украинд айлчлал хийсэн АНУ-ын хоёр сайдын аюулгүй байдалд ОХУ баталгаа гаргахгүй гэсэн тул тэд нууцын түвшинд айлчиллаа зохион байгуулжээ.