“Оросууд хэчнээн цэргээ алдаад байгаагаа өөрсдийн хүн амаас нуух гэж оролдож байна” гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

“Оросууд хэчнээн цэргээ алдаад байгаагаа өөрсдийн хүн амаас нуух гэж оролдож байна” гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

Украин, ОХУ-ын нөхцөл байдлын талаарх тагнуулын шинэчилсэн мэдээг Их Британийн Батлан хамгаалахын яам танилцуулжээ. Тагнуулын мэдээнд

  • ОХУ Донбассыг бүрэн эзлэхэд төвлөрч эхэлснээс хойш зарим зүйлд ахиц дэвшил гаргасан. Гэвч логистикийн болон байлдааны дэмжлэгийг хангалттай хэмжээнд хангаж чадаагүй тохиолдолд Орос улс томоохон амжилтад хүрч чадахгүй хэвээр байна.
  • Оросын арми Мариуполь хотын Азовсталь гангийн үйлдвэр рүү дайрахаас илүүтэйгээр бүслэлт хийхээр шийдсэн. Оросын цэргийн олон анги нэгтгэл тус хотод тогтмол байрлаад буй.
  • ОХУ-ын Батлан хамгаалах яам нас барсан цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд олгох нөхөн олговрын төлбөрийн хяналтыг энгийн албан тушаалтан гэхээсээ илүү цэргийнхэнд хариуцуулахаар төлөвлөж байна. Үүний цаана Оросын тал өөрсдийн цэргийн алдагдлаа дотоодын хүн амаас нуух гэсэн оролдлого бий” гэжээ.



Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө