ВИДЕО: Францад Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн жагсаалын үеэр хоёр хүн амиа алджээ

ВИДЕО: Францад Ерөнхийлөгчийн сонгуулийг эсэргүүцсэн жагсаалын үеэр хоёр хүн амиа алджээ

Өчигдөр /2022.04.24/ Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь үе шат болж Э.Макрон саналын хуудасны 57 хувиар ялалт байгуулжээ.

Тэгвэл тус ялалтыг эсэргүүцэж Парис, Лион хотын гудамжинд иргэд жагсаж эхэлжээ. Иймд цагдаа, хүчний байгууллагаас нулимс асаргуулагч хий цацаж байгаа аж. Хэдийгээр Э.Макрон олон нийтийн саналаар ялсан ч түдгэлзсэн санал 1969 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрэх төлөвтэй байсан бөгөөд сонгогчдын багагүй хэсэг нь Макрон, Ле Пен хоёрын аль алинд нь санал өгөхийг хүсэхгүй байсантай мөн холбоотой гэжээ. Түүнчлэн Парисын шалган нэвтрүүлэх цэгээр нэгэн машин зогсохгүй нэвтрэхийг завдсан тул цагдаа нар гал нээж үүний улмаас хоёр хүний амь эрсдэж, нэг хүн шархадсан байна.

ВИДЕО:




Улаанбаатарт 24 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө