Оросын арми өмнөд болон зүүн хэсэгт довтолгоогоо эрчимжүүлж байгаа ч Украины хатуу эсэргүүцэлтэй тулгарч байна гэжээ

Оросын арми өмнөд болон зүүн хэсэгт довтолгоогоо эрчимжүүлж байгаа ч Украины хатуу эсэргүүцэлтэй тулгарч байна гэжээ

Украины албаныхан өнөөдөр /2022.04.26/ Оросын арми тус улсын өмнөд болон зүүн хэсэгт довтолгоогоо эрчимжүүлсэн боловч зарим газарт тэднийг ухрааж чадсан гэжээ. Харин В.Зеленскийн зөвлөх А.Арестович Украины телевизээр ярихдаа "Оросын цэргүүд бүх чиглэлд довтолгоо хийлээ. Оросын цэргүүд Украины зүүн хэсгийн Донецк мужийн Краматорск, Словянск хотууд, өмнөд хэсгийн Херсон мужийн Кривой Рог зэрэгт онцгой анхаарал хандуулж байна” гэжээ.

Мөн Украины Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлэлд, "Оросууд зүүн хойд хэсэгт цэргийн хүчээ нэмэгдүүлсээр байгаа бөгөөд энэ нь хүнд цохилтод өртсөн Харьков хотыг хэсэгчлэн бүслэх зорилготой юм. Харин Оросын цэргүүд Донецкийн бусад бүс нутагт довтлох оролдлого хийсэн ч бүтэлгүйтсэн. Сүүлийн 24 цагийн дотор Донецк, Луганск мужуудад дайсны зургаан довтолгоог няцааж, дөрвөн танк, таван их бууны систем, арван гурван нэгж хуягт машин, арван таван нэгж моторт машин, хоёр танк, нэг зенитийн буу устгасан" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN