Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр/2022.04.25/ Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойд зориулсан цэргийн парадын үеэр “цаашид цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ” гэсэн амлалт өгчээ. Мөн парадын үеэр тив алгасах баллистик пуужингуудыг олон нийтэд үзүүлсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгос улс “ICBM” буюу “Hwasong-12” хэмээх хориотой тив алгасах баллистик пуужинг туршиж, олон улсын хамтын нийгэмлэгээс ихээхэн шүүмжлэл хүртсэн. Мөн уг туршилтын дараа АНУ Хойд Солонгосын эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авсан юм. Гэвч Ким Жон Унд энэ нь нөлөөлсөнгүй. Тэрбээр өчигдөр “Бид улс орныхоо цөмийн чадавхийг хамгийн хурдацтай бэхжүүлж, хөгжүүлэх алхмуудыг үргэлжлүүлэн хийх болно. Цөмийн зэвсгийг хэзээ ч ашиглахад бэлэн байх ёстой” гэжээ.
Эх сурвалж: BBC