Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгсжээ

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй таалал төгсжээ

Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Японы иргэн Кейн Танака 119 насандаа таалал төгссөн талаар тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдэгдлээ.

Кейн Танака нь 1903 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр төрсөн бөгөөд 2019 онд Гиннесийн номонд түүнийг“хамгийн өндөр настай хүн”-ээр бүртгэсэн юм. Түүнийг таалал төгссөний дараа Гиннесийн ном албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан эмгэнэл илэрхийлсэн байна. Кейн Танака амьдралынхаа туршид хоёр ч удаа хорт хавдраар өвдөж, дэлхийн хоёрдугаар дайн, 1918 оны Испанийн ханиад, Ковид-19 цар тахлын үеийг туулжээ.  

Эх сурвалж: CNN