Оросын тал нэг шөнийн дотор Украины 500 орчим цэргийг устгасан гэж мэдэгдлээ

Оросын тал нэг шөнийн дотор Украины 500 орчим цэргийг устгасан гэж мэдэгдлээ

ОХУ-ын Батлан хамгаалахын яам Украин дахь цэргийн 87 объектод цохилт өгч, 500 гаруй цэргийг устгасан талаар мэдэгдлээ. Цохилт өгсөн объектын тоонд Харьков муж дахь хоёр зэвсгийн агуулахыг оруулж тооцсон байна. Мөн тус яам цахим хуудастаа Украины зэвсэгт хүчний агуулах, засварын баазыг эзэлсэн талаар нийтэлсэн гэх бичлэгийг нийтэлсэн байна.  Тус агуулахад цэргийн зориулалттай сум, зэр зэвсэг, техник хэрэгсэл зэрэг байгаа гэжээ.

Одоогоор Украины талаас уг мэдээллийг батлаагүй байна.

Эх сурвалж: BBC