Японд осолдсон хөлөг онгоцны 17 зорчигч амьд олдох боломжгүй болжээ

Японд осолдсон хөлөг онгоцны 17 зорчигч амьд олдох боломжгүй болжээ

Японы хойд эргийн ойролцоо хөвж явсан 26 жуулчин тээвэрлэсэн “Каzu-1” онгоцтой хэдэн цагийн турш холбоо тасарсан талаар “NHK” бямба гариг /2022.04.23/-т мэдээллэж байсан. 

Тодруулбал, Бямба гарагт /2022.04.23/ орон нутгийн цагаар 13:15 (GMT 04:15) цагт хөлөг онгоц усанд автаж байна гэсэн ослын дохио эрэгийн аврах албанд ирсэний дараа хөлөг онгоцтой холбоо тасарсан байна.  Онгоцыг олохоор таван нисдэг тэрэг, эргүүлийн зургаан онгоцыг дайчлан Японы хойд эрэгт эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа юм.  

Онгоцонд нийт 26 хүн байсан ба тэдний хоёр нь хүүхэд, хоёр нь онгоцны гишүүн байжээ. Тэд бүгд аврах хантааз өмссөн байсан байна.

Завинд 65 зорчигч багтах байсан ч бямба гарагт ердөө 24 жуулчин хоёр багийн гишүүн зорчиж явжээ. Тэнд байсан хоёр жаахан хүүхдийн нэг нь гурван настай байсан байна. "Казу 1" хойд зүг рүү шуургатай далай руу чиглэн явах үед нутгийн загас агнуурын завьнууд шуурганаас хоргодохоор боомт руу буцаж байжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, есөн хүнийг олсон ба бүгд ухаангүй олджээ. Усан онгоцны гурван зорчигчийг Ширэтоко хойгийн эргийн уснаас, өөр нэгийг нь эрэг дээрх хаднаас олсон байна.

Дөрөвдүгээр сард ус хүйтэн хэвээр байдаг бөгөөд  Хоккайдогийн хойд хэсгийн хүйтэн усанд живсэн насанд хүрсэн хүн дунджаар нэг цаг гаруй амьд үлдэнэ гэж шинжээчид үзэж байгаа аж.

Одоогийн байдлаар 15 зорчигч болон багийн гишүүд сураггүй хэвээр байгаа юм. Эрлийн ажиллагаа эрчимтэй үргэлжилж байна. Гэвч хэн нэгнийг амьд олох найдвар байхгүй болж байгаа талаар  BBC мэдээллээ