"Бид дайныг зогсоох ёстой" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Оросын ГХ-ны сайд С.Лавровт хэлжээ

"Бид дайныг зогсоох ёстой" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Оросын ГХ-ны сайд С.Лавровт хэлжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хийж буй хэлэлцээний эхэнд үг хэлэхдээ Украины дайныг зогсоохын тулд чадах бүхнээ хийх шаардлагатайг онцолжээ.

Тэрээр, “аль болох хурдан гал зогсоох хэрэгтэй. Хүний ​​зовлон зүдгүүрийг багасгах нь нэн тэргүүний зорилт байх ёстой” гэжээ. Ингээд тэдний хэлэлцээ “хаалттай горимд” шилжсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тус уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинта уулзаж, улмаар ирэх Пүрэв гарагт Украинд айлчлал хийх юм. 

Эх сурвалж: BBC




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө