“Ганцхан шалтгаан” МУСК үзэгчгүйн улмаас театраас буугдахаар болжээ

“Ганцхан шалтгаан” МУСК үзэгчгүйн улмаас театраас буугдахаар болжээ

Энэ дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн “Ганцхан шалтгаан” МУСК кино театруудаар нээлтээ хийсэн билээ.

Тус киног цусны хорт хавдар тусаж чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орж эдгэсэн Г.Батзаяа болон найруулагч Б.Болдбаатар нар хамтран бүтээсэн бөгөөд “Ганцхан шалтгаан” кино нээлтээ хийгээд арав ч хоноогүй байхад театраас буугдахаар болжээ.

Найруулагч Г.Батзаяа өөрийн цахим хуудаснаа энэ талаар, “Өнөөдөр тэнгис дээр 140 суудалтай танхимд нэг л хүн үзсэн гэсэн. Бид өөр кино хийсэн ч маркетинг аа хийж чадсангүй. Зах зээлийн зарчмаар энэ тав дахь өдөр буух бололтой. Амжаад үзээрэй” гэжээ.