Украины ерөнхийлөгч В.Зеленский “Оросын талыг баримтлагчдийн хийсэн гэх Молдав улсад болсон хэд хэдэн дэлбэрэлтийн ард Оросын "тусгай алба" байгаа” гэж мэдэгджээ.
Учир нь Украинтай хиллэдэг Молдавын Бүгд Найрамдах Улсын Приднестровск хот сүүлийн долоо хоногт хэд хэдэн халдлагад өртөөд байгаа юм. Тухайлбал, хоёр радио тулгуурыг устгаж, цэргийн анги нь халдлагад өртөж, төрийн аюулгүй байдлын яам руу нь гранат харвагчаар цохилт өгсөн гэх мэдээлэл байгаа юм. Иймд Украины тал эдгээр нь "хуурамч туг" гэж нэрлэгддэг ажиллагаа буюу бүс нутгийг тогтворгүй болгож, мөргөлдөөнийг түгээн дэлгэрүүлэх гэсэн Оросын оролдлого гэж мэдэгдэж байгаа юм.
Эх сурвалж: BBC