"Украин агаарын хяналтаа ихэнх нутагтаа хадгалж байна" гэж Их Британийн БХЯ-наас мэдэгджээ

"Украин агаарын хяналтаа ихэнх нутагтаа хадгалж байна" гэж Их Британийн БХЯ-наас мэдэгджээ

Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийг ОХУ бүрэн устгаж чадаагүй тул Киев улс орныхоо агаарын орон зайн ихэнх хэсгээ хянаж байна гэж Их Британийн Батлан хамгаалах яам өнөөдөр /2022.04.27/-ийн шинэчилсэн мэдээлэлдээ мэдэгджээ. 

Тодруулбал, Оросын агаарын довтолгооны үйл ажиллагаа үндсэндээ Украины өмнөд болон зүүн хэсэгт чиглэж байна. Москва Украины хойд болон баруун хэсгийн тэнгэрт нэвтрэх боломж хязгаарлагдмал байгаа тул зөвхөн аюулгүй зайнаас цохилт өгч байгаа гэжээ. Мөн Мариуполь хотод Оросын арми удирдлагагүй чөлөөт уналттай бөмбөг ашиглаж байгаа нь нарийвчлал багатай, энгийн иргэдийн амь насыг хохироох магадлал өндөр байна гэж Их Британи тагнуулын мэдээнд дурджээ.

Эх сурвалж: BBC