"Орос довтолгоогоо эрчимжүүлснээр зүүн нутгийн зарим хотуудаа алдаж байгаа" гэж Украин хүлээн зөвшөөрчээ

"Орос довтолгоогоо эрчимжүүлснээр зүүн нутгийн зарим хотуудаа алдаж байгаа" гэж Украин хүлээн зөвшөөрчээ

Украины зэвсэгт хүчин ОХУ хуурай замын довтолгоогоо эрчимжүүлж байгаа тул зүүн бүс нутгийнхаа хэд хэдэн хот, тосгоноо алдсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. 

Тодруулбал, Украины армийн хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр /2022.04.27/ хийсэн мэдээлэлдээ, “гурван фронтод ширүүн тулаан үргэлжилж байгаа бөгөөд ОХУ цэргүүдээ баазуудаас бэхжүүлж, нийлүүлж байна. Украины цэргүүдийн зорилго бол Донецк, Луганск мужуудыг бүхэлд нь Оросын зэвсэгт хүчинд оруулахгүйн тулд үндсэндээ гурван чиглэлд тулалдаж байна” гэжээ. Мөн “Украины хойд зүгээс Оросын анги нэгтгэлүүд Изийумаас өмнө зүгт орших Баркинове хотын чиглэлд довтолж, хэд хоногийн турш маргаантай байгаа Заводы тосгоныг эзэлсэн” гэж Украины арми мэдэгджээ. Мөн Велика Комышуваха нутаг дэвсгэрт орших суурингийн захыг оросууд эзлэн авсныг хүлээн зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: CNN