СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоглоомын талбайд тоглож байсан хүүхдийн толгой дээр төмөр унажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тоглоомын талбайд тоглож байсан хүүхдийн толгой дээр төмөр унажээ

Өчигдөр буюу 2019 оны 04-ний өдрийн 17.00 цагийн орчимд Эрдэнэт хотод тоглоомын талбайд хүүхдийн толгой дээр савлуурны төмөр турба унасан хэрэг гарчээ. 

Энэ талаар цахим хуудаснаа нийтэлсэн иргэн "Дөнгөж сая 1-26-н тоглоомын талбай дээр хүүхдийн толгой дээр турба унаж, ээж нь эмнэлэг рүү аваад явлаа. Энэ савлуурыг хийгээд хоёр ч долоо хоноогүй байна. Савлууртай нь хамт угсраад хийчихсэн учир хүүхдүүд тоглоход маш эвгүй. Ийм хоёрын хооронд хүүхэд гэмтээх цаашилбал амь насанд аюултай тоглоом хийхээ болиоч" гэсэн байна.

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө