В.Путин барууны орнуудыг заналхийлжээ

В.Путин барууны орнуудыг заналхийлжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр /2022.04.27/ Петербург хотод болсон Хууль тогтоогчдын зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ, “Украин дахь нөхцөл байдалд "хөндлөнгөөс" оролцож, Орост стратегийн шинжтэй аюул учруулвал "хүчтэй цохилт өгнө" хэмээн мэдэгджээ. 

Тэрээр энэхүү мэдэгдлээрээ “барууны орнуудыг заналхийллээ” гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна. Түүний мэдэгдлийг цэргийн онолд "хариу-угтах цохилт” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь цөмийн зэвсэг ашиглахтай холбоотойгоор хэрэглэгддэг аж.

Эх сурвалж: CNN