“Бууж өгөхийг завдсан украинчуудыг ОХУ-ын цэргүүд цаазалсан гэх мэдээлэл байна” гэж мэдэгджээ

“Бууж өгөхийг завдсан украинчуудыг ОХУ-ын цэргүүд цаазалсан гэх мэдээлэл байна” гэж мэдэгджээ

“ОХУ-ын цэргийн анги Донецкийн ойролцоо бууж өгөхийг завдсан Украины иргэдийг цаазалсан” гэж Дэлхийн эрүүгийн хууль эрх зүйн асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Бет Ван Шаак өнөөдөр /2022.04.28/ НҮБ-д мэдэгджээ.

Тэрээр, “Донецкийн орчимд Оросын цэргийн анги бууж өгөхийг завдсан украинчуудыг баривчлахын оронд цаазалсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн бол дайны хуулийн үндсэн зарчмыг зөрчсөн хэрэг. Учир нь бууж өгсөн, шархадсаны улмаас тулалдаанд оролцож чадахгүй болсон энгийн иргэд болон байлдагчдыг хураангуйлан цаазлахыг хориглоно гэж заасан. Гэтэл хүмүүсийн гарыг нь хүлж, цаазаар авсан тухай бодит мэдээллүүд байгаа.  Мөн охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн тухай аймшигт мэдээллүүд ч байна” гэжээ.

Эх сурвалж: CNN