Нарны гүүрийн хөдөлгөөний түр хаана

Нарны гүүрийн хөдөлгөөний түр хаана

Нарны гүүрний зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдрийн /2019.10.05/ 23 цагаас маргааш өглөөний 05 цагийн хооронд хааж, зам засварын ажил хийнэ. Гүүрний зорчих хэсэгт эвдрэл гэмтэл гарч, хэсэг газраа хонхойж орсныг иргэд өөрсдийн цахим хуудсанд мэдээлэх болоод буй.

Мөн үүнээс гадна 25 дугаар эмийн сангийн буудлын орчимд,  KFC-ийн урд талын авто замыг өнөөдөр оройны 23:00 цагаас маргааш өглөөний 07:00 цаг хооронд түр хааж,  ГУББГ борооны ус зайлуулах шугамын ажил хийж гүйцэтгэх учир эдгээрээс өөр замыг сонгон зорчихыг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас зөвлөж байна.