ШУУРХАЙ: БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн өмнөх бүртгэлийг цуцалж дахин бүртгэнэ

ШУУРХАЙ: БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийн өмнөх бүртгэлийг цуцалж дахин бүртгэнэ

Энэ сарын 25-ны өдөр /2022.04.25/ Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр зорчих хүсэлтэй 2200 иргэдийг цахимаар бүртгэсэн.

Гэвч бүртгэлийн систем нь ачааллаа дийлэхгүй, алдаа заасны улмаас зарим иргэдийн бүртгэл явагдаагүй. Иймд бүртгүүлж чадаагүй иргэд гомдол гарган, бүртгэлийг цуцлахыг шаардсан.

Тиймээс ХХҮЕГ-аас 4 дүгээр сарын 25-ны бүртгэлийг цуцалж 5 дугаар сарын 10-ны өдөр болох бүртгэлээр 4500 иргэд бүртгэх шийдвэр гаргажээ. 

Гэрээгээр ажиллах иргэдийг 24 ам.доллараар бүртгээд, шалгалтад оруулан улмаар БНСУ-руу явуулдаг. Зорчих эсэх нь тодорхойгүй 2200 иргэн тус бүр 24 доллараар бүртгүүлээд байсан. Харин энэ тоо нь иргэдэд хангалттай байсангүй. Зөвхөн шалгалтад оруулах иргэдийн тоог нэмэх шаардлага хүргүүлж 4500 хүн бүртгэхээр болжээ. Ташрамд дурдахад, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдийн дийлэнх хувыг 18-35 насны, дээд боловсролтой залуус эзэлж байна.