Н.Жанцанноровын “Хөдөлмөрийн баатар” цолны мялаалга цэнгүүн Арвайхээр суманд болж байна

Н.Жанцанноровын “Хөдөлмөрийн баатар” цолны мялаалга цэнгүүн Арвайхээр суманд болж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ардын Жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров "Хөдөлмөрийн баатар" цол хүртээсний мялаалга цэнгүүн, хүндэтгэлийн концерт яг одоо Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төв талбайд болж байна. Түүний энэхүү цэнгүүнд Өвөрхангай аймгаас төрөн гарсан олны танил эрхмүүд оролцож байгаа ажээ.

Н.Жанцанноров нь 1949 оны гуравдугаар сарын 25-нд одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутагт Цагаан хөтлийн “Хондлой” гэдэг газар төрсөн тус аймгийн уугуул иргэн юм.