НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли Украины Львов хотод ажиллаж байна

НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли Украины Львов хотод ажиллаж байна

Холливудын жүжигчин, НҮБ-ын сайн санааны элч, дүрвэгчдийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Анжелина Жоли Украины Львов хотод иржээ.

ОХУ, Украины дайн эхлэснээс хойш Жоли Украины дүрвэгчдэд тусламж үзүүлнэ хэмээн ярьж байсан. Тэгвэл энэ удаад газар дээр нь байдалтай танилцахаар ирсэн байна. Одоогоор Украины 12,7 сая хүн эх орноо орхин дүрвээд байгаа юм. 

Жоли дүрвэгчид, тэдэнд туслаж байгаа сайн дурынхан, эмч нартай уулзаж ярилцжээ. Тэрбээр өнгөрсөн сар НҮБ-ын тусгай элчийн хувиар Йеменд очиж, ажилласан билээ.

ВИДЕО: