Коби Брайант болон охин Жианнагийнх нь нэрэмжит "Nike"-ын пүүз өнөөдөр худалдаанд гарчээ

Коби Брайант болон охин Жианнагийнх нь нэрэмжит "Nike"-ын пүүз өнөөдөр худалдаанд гарчээ

Өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сард нисдэг тэрэгний ослоор нас барсан, Лос Анжелес Лэйкерс багийн домогт тоглогч Коби Брайант болон түүний охин Жианнагийн нэрэмжит пүүзийг "Nike" компани  гаргажээ.

Тодруулбал, тэдний нэрэмжит "Mambacita Sweet-16" пүүз өнөөдөр /2022.05.01/ буюу Жианна Брайантын төрсөн өдрөөр худалдаанд гарсан байна.

"Nike"-ийн үнэнч шүтэн бишрэгчид болон онцгой эрх бүхий зарим хүн энэхүү пүүзийг худалдаж авах боломжтой аж. Энэхүү онцгой эрхтэй хүмүүс өнөөдөр тодорно. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргасан хүмүүсийн дундаас тэднийг санамсаргүй байдлаар тодруулах аж.

Пүүзний борлуулалтаас олсон орлогыг "Mamba & Mambacita Sports Foundation"-д хандивлана гэж "Lakers daily" хуудас мэдээлэв.

Эх сурвалж: LAKERS DAILY




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө