Лео Педро: Хамгийн анх Монгол хараалын үг сураад ээждээ зодуулж байлаа /ВИДЕО/

Лео Педро: Хамгийн анх Монгол хараалын үг сураад ээждээ зодуулж байлаа /ВИДЕО/

Өөрийн содон өнгө төрх, хэв маягаараа цахим сүлжээнд танигдаж буй залуусыг урьж оролцуулдаг Isee.mn сайтын Social ID булангийн энэ удаагийн дугаарт Лео Педрог урилаа. Тэрбээр Монголд 11 настайдаа ирээд хамгийн анх хараалын үг сурч ээждээ загнуулж байсан тухайгаа ярьсан юм.

ВИДЕО: 

-Сайн байна уу? Үзэгч, уншигчдадаа өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу. Намайг Лео Педро гэдэг. Одоо СУИС-ийн гуравдугаар курсэд менежмент маркетинг ангид суралцдаг. Гэр бүлийн хувьд аав нь Америкт амьдардаг. Би энд ээж, хоёр дүү, нэг эгчтэйгээ хамт байгаа.

-Хаана төрж өссөн бэ?

-Оросын Иваново хотод төрсөн. Тэндээ 11 нас хүртлээ амьдраад Монголд ирсэн.  Одоо Монгол, Орос хэлтэй. Англи хэл мэдэхгүй.

-Монгол хэлийг анх яаж сурч байв?

Анх би Монголд ирэхдээ Монгол хэл ер мэдэхгүй байсан. Хүүхдүүдтэй танилцаад ийш тийш явж тоглож байхдаа надад хэдэн үг зааж өгсөн нь хараалын үг байсныг би мэдэлгүй баярлаад ээж дээр очоод хэлсэн чинь намайг учир зүггүй зодож байсан. /инээв/

-Чиний нийтэлдэг контентуудыг үзсэн. Сөрөг сэтгэгдлийн хувьд тикток хийдэг бусдыгаа бодвол илүү их байх шиг санагдсан л даа. Яагаад цахим сүлжээнд видео контент хийе гэж бодов?

-Миний хувьд хамгийн анх тикток хийж эхэлсэн. Ер нь эхэндээ бол аягүй сөрөг байсан. Хэл муутай, арьсны өнгө ярьсан тэ. Би яахав ач холбогдол өгдөггүй.  Жишээ нь өдөрт нартай, шөнөтэй байна тийм ээ. Намайг магтдаг хүмүүс байна муулдаг хүмүүс байна. Би хэчнээн сайн гоё юм хийсэн ч тэрийг заавал муулах нэг хүн гарч ирэх байхгүй юу. Нөгөө Хулангийн дуу байдаг шүү дээ “Би чамайг тоохгүй л дээ” ер нь тийм л байна сөрөг хүмүүсийг тоохгүй.

-Ийм төрлийн контент хийхийн хамгийн хэцүү санагддаг зүйл?

Сургууль дээр болохоор ангийн хүүхдүүд, эргэн тойрон хүрээлэн хамт тикток хийе гэж их санал ирдэг. Хамт хийх хэцүү. Бүжиг, ам дуурайх гээд. Би тэд нарыг чаддаггүй. Тийм болохоор би өөрөө өөртөө тохирсон жүжиглэлт хийдэг. Тэр нь амар санагддаг юм.

-Реклам зар сурталчилгааны санал хэр их ирдэг вэ?

-Ер нь ирдэг. “Bubble tea”-ны зар сурталчилгааг ер нь хийдэг. Ингээд өөрийн дуртай зүйлээрээ мөнгө олоод байхаар хүнд их нөлөөлдөг юм билээ. Би чинь оюутан хүн. Тийм болохоор мөнгө олоод байхаар бичлэг хийх хоёр, гурав дахин илүү шаардлага гарч ирж байна.

-За ярилцсанд баярлалаа.