Улаанбаатарт хүрэлцэн ирээд буй Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өчигдөр Монгол улсын гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэгтэй уулзахдаа Украинд эзлэн түрэмгийлэх дайн өдөөсөн ОХУ-ын эсрэг олон улсын хөдөлгөөнд нэгдэхийг шууд бусаар уриалсан талаар Киодо агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Хаяши Батцэцэг сайдад хандан хэлэхдээ, “Москва Украин руу довтолж байгаа нь олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, олон улсын, тэр дундаа Ази тивийн дэг журмын үндсийг ганхуулж байна, тиймээс дэлхий нийтийн эв санааны нэгдэл зайлшгүй шаардлагатай” гэж Японы Гадаад хэргийн яам мэдэгдсэн бол хариуд нь тус дарамт шахалт үзүүлэх хөдөлгөөнд Монгол улс нэгдэх боломжгүйг тайлбарласан байна.
Харин энэ талаар Киодо агентлагт мэдээлснээр, “Монгол Улсын байр суурь дээр тулгуурлан тайлбар хийсэн нь Монгол ОХУ-ын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авсан улс орнуудтай эвсэхийг хүсэхгүй байгаагийн илрэл бололтой” гэжээ. Япон улсын гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өнөөдөр буюу Даваа гарагт Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхсаны дараа айлчлал нь өндөрлөх юм байна.
Эх сурвалж: Kyodo News