"Бүх Оросын англи хэлний олимпиадад Монгол охин байр эзэлсэн" талаар ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлжээ

"Бүх Оросын англи хэлний олимпиадад Монгол охин байр эзэлсэн" талаар ОХУ-д суугаа ЭСЯ-наас мэдээлжээ

ОХУ-ын Бүх Оросын сурагчдын англи хэлний олимпиадад Москва хотын Коньково дүүргийн 17 дугаар дунд сургуулийн сурагч Энхбатын Номулун гэх Монгол охин гуравдугаар байр эзэлжээ.

Энэ жилийн олимпиадын сүүлийн шатны шалгаруулалтыг Москвагийн Лингвистикийн их сургууль дөрөвдүгээр сарын 25-30-ны өдрүүдэд зохион байгуулав. Улмаар Майн баярын өмнөх  өдөр шагналтнуудаа зарлаж, Москва хотын Бабушкиний соёлын хүрээлэнд диплом гардуулсан байна.

ОХУ-ын Холбооны 85 субъектүүдээс хэдэн арван мянган сурагчид өрсөлдсөн англи хэлний олимпиадын  10 дугаар ангийн сурагчдын ангилалд Москва хотын Коньково дүүргийн 17 дугаар дунд сургуулийн сурагч Энхбатын Номулун гуравдугаар байр эзэлж, Бүх Оросын хэмжээнд англи хэлний мэдлэгээрээ үнэлэгдэв.

Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам