ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимов шархдаж, бие хамгаалагч амь эрсджээ

ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга В.Герасимов шархдаж, бие хамгаалагч амь эрсджээ

ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов Оросын цэргүүдийн давшилтыг биечлэн удирдаж яваад өчигдөр /2022.05.01/ Украины зэвсэгт хүчний давшилтад өртөж хүнд шархдаж, түүний бие хамгаалагч амь эрсдсэн талаар Олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Тэгвэл Изюм хотод байрлаж байсан түүний штабаас амьд үлдсэн цэргүүд болон генерал Валерий Герасимовыг аврах ажиллагаа явуулж байна гэж ОХУ-ын тал мэдэгджээ.

Тодруулбал, ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов бүслэгдсэн Изюм хотод байсан бөгөөд Оросын нисэх хүчин түүнийг Белгородоос нүүлгэн шилжүүлсэн байж магадгүй байгаа аж. Учир нь Оросын Үндэсний гвардийн RF-85042/RF-85136 дугаартай онгоцнууд Белгород хотод харагдсан байна. Мөн хэсэг хугацааны дараа Белгород хотод Ми-8 загварын хоёр нисдэг тэрэг КА-52 довтолгооны онгоцын хамт газарджээ. Харин тус нисдэг тэрэгнүүдийн нэг нь ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимовыг хүргэж өгсөн ба тэрээр удалгүй онгоцоор Москва руу ниссэн гэж мэдээлжээ.

Эх сурвалж: focus.ua