Кремль Молдав руу довтлохоор шийдсэн гэж Украины тагнуулын алба мэдээлжээ

Кремль Молдав руу довтлохоор шийдсэн гэж Украины тагнуулын алба мэдээлжээ

Украины тагнуулын албаны эх сурвалж сэтгүүлчдэд хэлэхдээ, “Кремль аль хэдийн Молдав руу довтлохоор шийдсэн. Учир нь ойрын ирээдүйд Молдав улс руу Орос халдлага үйлдэх аюул заналхийлж байгааг илтгэх "хэд хэдэн үзүүлэлт" байна гэжээ. Тодруулбал, "Москва эзлэгдсэн Крымээс Приднестровийн бүс нутагт агаарын буулт хийнэ гэж таамаглаж байна. Хэрэв Оросууд үүнийг хяналтандаа авч эхэлбэл Украин цэргийн хялбар бай болно. Мөн Оросын цэргүүд баруун зүгээс Хар тэнгисийн Одесса боомт руу шилжих болно” гэжээ.

Эх сурвалж: Focus.ua