"Netflix" Меган Марклын кино төслийг "захиалагчид буурсан" гэх шалтгаанаар зогсоолоо

"Netflix" Меган Марклын кино төслийг "захиалагчид буурсан" гэх шалтгаанаар зогсоолоо

Гүнгийн авхай Меган Марклын хүүхэлдэйн киног "Netflix"-ийн зүгээс захиалагчид буурсан гэх шалтгаанаар зогсоож буйгаа мэдэгджээ.

"Сувд" хэмээн нэрлэгдээд байсан уг кино төслийг ханхүү Харри продюсерлэн, Меган найруулж байсан бөгөөд түүхэнд бичигдэн үлдсэн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн үлдээсэн бичээсийг олсон 12 настай охинд тохиолдож буй адал явдлыг тус хүүхэлдэйн кинонд өгүүлдэг. 

Уг хүүхэлдэйн киног өөр сувгаар дамжуулан олон нийтэд цацах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд уг хүүхэлдэйн киног бүтээж байсан кино компанийн бусад бүтээлүүд эрэлттэй контентийн жагсаалтад дээгүүр байр эзлээд байгаа аж.