ОХУ-ын Белгород мужид хоёр дэлбэрэлт болсон бөгөөд хүний ​​амь нас эрсдээгүй гэж мэдэгджээ

ОХУ-ын Белгород мужид хоёр дэлбэрэлт болсон бөгөөд хүний ​​амь нас эрсдээгүй гэж мэдэгджээ

Украинтай хиллэдэг ОХУ-ын Белгород мужид өнөөдөр /2022.05.02/ өглөө үүрээр хоёр дэлбэрэлт болсон гэж амбан захирагч В.Гладков Telegram хуудсандаа мэдэгджээ. Тэрээр, “гучин минутын өмнө хоёр хүчтэй дэлбэрэлт боллоо. Шуурхай штабаас өгсөн мэдээллээр ямар нэгэн эвдрэл, сүйрэл, хохирогч байхгүй" гэж орон нутгийн цагаар 2.40 цагийн орчимд мэдэгджээ. 

Энэ удаагийн дэлбэрэлтүүд нь өчигдөр /2022.05.01/ Белгород дахь ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамны цэргийн байгууламжид болсон дэлбэрэлтийн дараа дахин болж байгаа гэдгээрээ онцлог байна.

Учир нь ОХУ-ын эрх баригчид Украиныг шатахууны агуулах болон цэргийн байгууламж руу хил давж халдлага үйлдэж байна гэж удаа дараа буруутгаж байгаа бөгөөд Украины засгийн газрын агентлагуудын үзэж байгаагаар "Украины эсрэг үзэл санааг" ​​өдөөх зорилготой ажиллагаа гэж буй юм.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр могой өдөр

19 минутын өмнө