100 орчим энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа “Азовсталь” үйлдвэр рүү Оросууд дахин гал нээж эхэлжээ

100 орчим энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа “Азовсталь” үйлдвэр рүү Оросууд дахин гал нээж эхэлжээ

Өчигдөр /2022.05.01/ 100 орчим энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлсний дараа бүслэлтэд байгаа Мариуполь хотын “Азовсталь” гангийн үйлдвэр галд өртсөн тухай Украины тал мэдэгджээ. Иймд “аюулгүй байдлын үүднээс" өнгөрөгч шөнө /2022.05.01-02/ нүүлгэн шилжүүлэх ажиллагааг түр зогсоожээ.

Харин орон нутгийн цагаар өнөөдөр /2022.05.02/ өглөөний 8 цагаас эхлэн Мариуполь хотоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлнэ гэж хотын зөвлөл мэдэгджээ. Учир нь олон зуун энгийн иргэд, тэдгээрийн олон арав нь шархадаж, үйлдвэрийн балгасанд гацсан хэвээр байгаа аж. Нүүлгэн шилжүүлэх ажлыг НҮБ болон Олон улсын Улаан загалмайн хороо зохицуулж байна.

Эх сурвалж: CNN