НҮБ болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэй цуваа даваа гараг /2022.05.02/-т Мариуполь хотыг орхин гарахыг оролдоно гэж хотын зөвлөл нь мэдэгджээ.
Тодруулбал тус мэдээлэлд, “Сайн мэдээ байна. НҮБ болон Улаан загалмайн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр өнөөдөр /2022.05.02/ Мариуполь хотоос гарах нүүлгэн шилжүүлэх цуваанд хүмүүсийг байрлуулах хоёр нэмэлт байршлыг тохиролцлоо. Тус цуваа энгийн иргэдийг Украины өмнөд хэсэгт орших Бердианск хотын ойролцоох хоёр тосгонд хүргэхийн өмнө Мариуполь орчмын хэд хэдэн хүлээн авах цэг дээр цуглуулна” гэжээ.
Учир нь өнгөрсөн долоо хоног /2022.04.26/-т Москвад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ганцаарчилсан уулзалт хийх үеэрээ Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд НҮБ болон Улаан загалмайн нийгэмлэгт туслахыг хүссэн гэдэг.